УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дорноговь аймгийн ИТХ хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийн манлайлал” сэдвээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, Нарийн бичгийн дарга нарт зориулсан үндэсний сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалтаар Төлөөлөгчдийн манлайлал, Манлайлагчийн хөгжил, Хяналт-шинжилгээ, үнэлгээ буюу ИТХ-аас шийдвэрийн биелэлтийг тооцох нь, Судалгаа шинжилгээ хийх арга зүй, Нутгийн өөрөө удирдах байгууллагаас бусад байгууллагуудтай харилцах үйл ажиллагааны үндсэн хэлбэрүүд зэрэг агуулгаар төслөөс бэлтгэгдсэн сургагч багш нар хичээл зааж сэдэвчилсэн сургалтын гарын авлага, шаардлагатай хэрэглэгдэхүүнээр ханган ажиллаж буй. Сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Зоригтбаатар, Б.Адилбиш нар зааж буй бөгөөд Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-ын тэргүүлэгчид, ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар оролцож байна.