ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дундговь аймагт "Иргэний оролцоо-хөгжлийн бодлого" олон улсын симпозиум боллоо

2015-09-29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Иргэний хөгжил-шууд ардчилал”-ын талаар баримталж байгаа санаачилга, бодлогын хүрээнд “Улс орнууд хөгжлийн бодлогоо тодорхойлохдоо иргэдийнхээ саналыг хэрхэн тусгадаг, түүний ач холбогдол, үр дүнгийн тухай гадаад, дотоодын туршлагы харилцан солилцох, Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжлийн хандлагыг тодорхойлох зорилгоор Дундговь аймгийн төв Мандалговь хотноо төвийн бүсийн Дундговь, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ болон Зүүн бүсийн зочи аймаг Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ИТХ-ын ажлын алба, Дундговь аймгийн сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, аймгийн Засаг дарга нар оролцсон “Иргэний оролцоо-Хөгжлийн бодлого” олон улсын анхдугаар симпозиумыг 2015 оны 09 дугээр сарын 25-26-ны өдрүүдэд зохион байгуулллаа.
Тус симпизиумд УИХ-ын гишүүн, МНУХ-ны тэргүүн СУ.Батболд,  Лаос улсаас Монгол улсад суугаа ерөнхий консулболон Дорноговь аймгаас аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, тэргүүлэгч Б.Төмөрхуяг, Төлөөлөгч Р.Пүрэвдагва, төлөөлөгч Б.Адилбиш, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг зэрэг хүмүүс оролцсон.
Дундговь аймгийн Гурвансайхан суманд иргэний оролцоотойгоор хэрэгжсэн “Шинэ сумын төв” төслийн бүтээн байгуулалт, Сайнцагаан суманд хэрэгжсэн бүтээн байгуулалтын талаар “Иргэний оролцоо-Хөгжлийн бодлого, шууд ардчиллын ололт амжилт, цаашдын хандлага” сэдэвт илтгэлийг Барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн танилцуулж, “Иргэдийн төлөөлөгчдийн хурал-Иргэний оролцоо” илтгэлийг УИХ-ын гишүүн, МНУХ-ны тэргүүн, доктор Су.Батолд нар танилцуулж, санал асуулга хэлэлцүүлэг өрнүүлж, туршлага судалсан бөгөөд Чуулган оролцогсдын 100 хувийн саналаар “Мандалговийн тунхаглал”-ыг гарган, төр засгийн байгууллагуудад уламжлахаар болсон билээ. Харин Гурвансайхан сумын бүтээн байгуулалттай газар дээр нь очиж танилцаж, иргэдийн оролцооны үндсэн дээр хэрхэн бүтээн байгуулалтыг хамтран хийж болох талаар тус аймгийн туршлагатай танилцав.
Энэхүү олон улсын анхдугаар симпозиумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын их хурал, Засгийн газар, Дундговь аймгийн ИТХ, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Конрад-Аденауэр сан, Монголын Нутгийн удирдлагын холбоо, Барилга хот байгуулалтын яам хамтран зохион байгууллаа.
Энэх уулзалтыг TV9, MNC телевизүүд сурвалжлан, энэ үеэр “Боржигон найр” нэвтрүүлэг бэлтгэсэн бөгөөд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар ахлагчтай “ГАН” эрдэнэ баг уртын дуу, хуруудах, дэмбээдэх гэсэн 3 төрөлд амжилттай оролцож, 3 дугаар байранд шалгарсан юм.

Та бүхэн тус симпозиумын талаар доорх бичлэгээс хүлээн авч үзнэ үү.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%