Нар тоссон алтан говь нутгийнхаа нийт хүүхэд багачууд та бүхэндээ Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, оролцооны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.
1925 онд Монгол Улсад анхны пионерийн байгууллага үүсч хөгжих эхлэл тавигдаж байсан бол Дорноговь аймагт үүнээс нэг жилийн дараа анхны пионерийн бүлэг байгуулагдаж байсан түүхтэй билээ.
Пионерийн зөвлөл нь олон сайхан чадварлаг боловсон хүчинтэй, мянга мянган хүүхэд багачуудыг эгнээндээ нэгтгэсэн хүүхдийн биеэ даасан томоохон байгууллага болон өргөжсөн бөгөөд энэхүү байгууллагаас XX, XXI зууны их бүтээн байгуулагчид, манлайлагчид,тив дэлхий, олимпийн алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, хөдөлмөр алдар гавьяаны эзэд гээд улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг боловсон хүчнүүд төрөн гарсан түүхэн гавьяа байгуулсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Өдгөө аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага буюу одоогийн хүүхдийн оролцооны байгууллага болох аймгийн “Хүүхдийн нэгдсэн зөвлөл”, “Өсвөрийн цагдаа”, “Өсвөрийн эмч”, “Өсвөрийн улаан загалмай”, “Миний редакц”, “Өсвөрийн багш”, “Уран илтгэгч”, “Эко клуб”, “Скаут бүлгэм”, “Асуудлыг шийдвэрлэе” бүлгэм зэрэг 10 байгууллагын 120 гаруй идэвхтэн гишүүнтэй үйл ажиллагаа явуулж 90 жилийн сунагар түүхтэй Хүүхдийн оролцооны байгууллагын залгамж халааг нэр төртэй түүчээлэн авч явна.
Дэлхийн улс гүрнүүдийн хөгжлийн гарц нь мэдлэгт суурилсан, мэдлэг шингэсэн, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэхэд чиглэгддэг бөгөөд манай улс дэлхийд өрсөлдөх бүтээлч “МОНГОЛ ХҮН”-ийг төрүүлэн гаргахад боловсролын салбарын шинэчилсэн хөтөлбөрүүд хийгээд багш сурган хүмүүжүүлэгчид, төр хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа, гэр бүл эцэг эхийн үүрэг оролцоо ихээхэн чухал байгаа юм.
Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад орууллаа. Зөвхөн 2015 онд Сайншанд суманд гурав, Замын-Үүд суманд нэг цэцэрлэг, Айраг суманд 320 хүүхдийн бага сургууль, Хатанбулаг суманд соёл спортын цогцолборыг ашиглалтад оруулж байгаа гээд манай аймгийн хүүхдүүдийн сурах орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж жилээс жилд сайжирч буй нь ихээхэн дэвшил юм.
Мөн эдүгээ сурах тав тухтай орчин, сургалтын материаллаг бааз гээд олон хүчин зүйлүүд бүрдсэн энэ цагт зөвхөн амжилттай сурч, улс эх орон, нутаг усныхаа нэр төрийг өндөрт өргөсөн шилдэг боловсон хүчин болон төлөвшихөд хүүхэд залуус та бүхний хичээл чармайлт, мэрийлт, оролдлого хамгаас чухал билээ.
Ингээд хүүхдийн байгууллагад ажиллаж байсан ахмад багш нар, одоо ажиллаж байгаа залуу үеийн сурган хүмүүжүүлэгчид, нийт хүүхэд багачууд та бүхэндээ Хүүхдийн оролцооны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг дахин хүргэхийн зэрэгцээ хүүхэд багачууддаа бүтээлчээр сэтгэдэг, сэтгэснээ хэрэгжүүлдэг, өөртөө итгэлтэй, эх орноороо бахархдаг, үндэсний хэл соёл, ёс заншлаа дээдэлдэг, амжилт бүтээлээр жигүүрлэсэн шилдэг боловсон хүчин болон төлөвшихийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР
Сайншанд хот 2015.10.10