Ус нутгийнхаа хөгжил дэвшилд гар бие оролцож амьдрал ахуй, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа Дорноговь аймгийнхаа нийт бизнес эрхлэгчид, ахмадууд, залуу үеийнхэн, аж ахуй нэгжүүд, эдүгээ хувийн хэвшилд ажиллаж буй бүх хүмүүст Монгол Улсад хувийн хэвшил сэргэн хөгжсөний 25 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
1990 оны нийгмийн цоо шинэ өөрчлөлт шинэчлэлтийн үрээр Монгол Улсад өмчийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрч анхны хоршоо, хувиараа эрхлэх аж ахуй нэгжүүд үүсэн байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэхүү томоохон шинэчлэл өөрчлөлтөд Дорноговьчууд идэвхийлэн оролцож, хувийн хэвшлийн анхны шанг нутагтаа тавьж хүнсний болон өргөн хэрэглээний бараа таваараар ард иргэдээ хангах, төрөл бүрийн бизнесийн үйлчилгээ явуулах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гээд хувийн хэвшлийнхний гараар бүтээсэн хөдөлмөр, ололт амжилт цаглашгүй билээ.
Мөн ажил олгогч эздийн эрх ашгийг хамгаалах төлөөллийн байгууллага болох Монголын Ажил олгогч эздийн холбоо 1990 оны 11 дүгээр сард байгуулагдсан төдийгүй хүнсний бараа хангамжийн асуудал доголдолтой, эд материалын олдоц тааруу, зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд цаг үед хувийн хэвшлийн байгууллагыг өсөж өндийхөд түших тулгуур, хамгийн итгэлтэй хамтрагч болж өнөөгийн хөгжил цэцэглэлтэд хүрсэн түүхэн үүрэг, гавьяаг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Улс орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулах, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх гээд олон зорилтын дор орон нутгаас “Орон сууц”, “Хоршоо”, “Аялал жуулчлал” зэрэг дэд хөтөлбөрүүдийг батлан хэрэгжилтэд нь хяналт тавьж ирсэн төдийгүй бүтээн байгуулалт бүрт аймгийн ажил олгогч эздийн холбоо, хувийн хэвшлийнхэн хамтран оролцож бүтээж, хөдөлмөрлөж ирсэн билээ.
Хувийн хэвшлийнхэн өнөөдөр 25 жилийн түүхэн ойн босгон дээрээ хийсэн ажил, ололт амжилтаар дүүрэн байж улс аймаг, сум орныхоо бүтээн байгуулалт бүрт идэвхтэй оролцон шинэ шинэ хуудсыг нээж байгаа нь хувийн хэвшилд ажиллагч иргэд, энэ салбарын зовлон жаргал бүхнийг ойлгон мэдэрдэг төр, төрийн бус байгууллагын бодлого шийдвэр, хүч хөдөлмөрийн үр шим бөгөөд энэ амжилт бүтээл нь ирэх он жилүүдийн уртад үл хуучран, хойч үеийнхний алдар гавьяа, амжилт бүтээлийн үр жимсээр тэтгэгдэн мөнхөд үргэлжлэх нь дамжиггүй юм.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ аймаг, сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж бүтээн босгож яваа Дорнын сайхан говь нутгийнхаа бизнес эрхлэгчид, настан буурлууд, гавьяат үйлстнүүд, залуу үеийнхэн, энэ салбараар овоглодог бүх хүмүүст ажлын өрнүүн их амжилт бүтээл, эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе.

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.ГАНБААТАР
Сайншанд хот 2015.10.10
Сайншанд хот 2015.10.10