ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэлээ

Монгол Улсад Хүүхдийн хөдөлгөөн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг Дорноговь аймгийн төв Сайншанд хотод аймгийн Хүүхдийн ордонд 2015 оны 10 сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Тус баярын үйл ажиллагаанд Дорноговь аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга П.Ганхуяг, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, Хүүхдийн байгууллагын үе үеийн ажилтнууд, пионерийн байгууллагын ажилтнууд, пионерийн удирдагч нар, үе үеийн бүлгэмийн зөвлөлийн дарга нарын төлөөлөл, сумдын Хүүхдийн Төлөө Зөвлөлийн дарга нар, ЕБС-ийн захирлууд, нийгмийн ажилтнууд, хүүхдийн төлөөлөл нийт 250 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.
Хүндэтгэлийн үйл ажиллагаа Хүүхдийн шугам жагсаалаар эхэлж, Хүүхдийн байгууллагын түүхэнд анхдагч ахмадуудад дурсгалын улаан бүч зүүж өглөө. Мөн Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойд зориулан гаргасан “Хүүхэд ертөнцийн бурхад” баримтат киног Саран хөхөө театрт үзэж сонирхуулав.
Хүүхдийн ордонд Хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, хүүхдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгүүдийг нээж олон нийтэд толилуулсан юм.
Баярын хурал Хүүхдийн ордонд болж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Дэнсмаа илтгэл тавьж Хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд, шилдэг хүүхдүүдэд шагнал гардуулан өгсөн бөгөөд Сайншанд сумын ЕБ-ын 2-р сургуулийн дуу хөгжмийн багш Д.Саранцэцэг "Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан" цол тэмдгээр энгэрээ мялалаалаа.
Хүүхдийн байгууллагын 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд Аймгийн ЗДТГ, Арева ХХК, "Доншен-Монгол" ХХК, Сумдын Хүүхдийн төлөө зөвлөлүүд, Ерөнхий боловсролын сургуулиуд дэмжлэг үзүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%