Дорноговь аймгийн өсвөрийн дөрвөн даамчин ирэх 11 дүгээр сарын 01-нээс 11-нд Голланд Улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Наймаас 10 насны ангилалд Ази тивийн хошой аварга, Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Хүслэн, 16 насны ангилалд Б.Пүрэвжаргал, 17-18 насны ангилалд спортын мастер Б.Чойсүрэн, Ази тивийн аварга Д.Одонтуяа нар оюун ухаан, авьяас билгээ сорин өрсөлдөх юм.
Тус тэмцээнд улсаа төлөөлж өсвөрийн 12 тамирчин өрсөлдөх бөгөөд Дорнын говийн тамирчдыг даамын спортын мастер, ахмад дасгалжуулагч Ш.Өвгөн дасгалжуулж байгаа юм.