Дорнын сайхан говь нутагт хөдөлмөрчдийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэндийг тохиолдуулан үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, идэвхтэн сонгуультнууд, одоо ажиллаж байгаа залуу үеийнхэн болон ажилчин албан хаагчийн эрх ашгийг хамгаалах нөр их үйлсэд хүчин зүтгэж яваа салбар хороод, түүний ажилтнууд бусад хүмүүст өргөн дэвшүүлье.
Тэртээх 85 жилийн өмнө аймгийн үйлдвэрчний анхдугаар их хурал хуралдаж Үйлдвэрчний эвлэлийн аймгийн товчоог байгуулснаар хөдөлмөрчдийн анхны байгууллага өрхөө татаж, галаа асаажээ.
Үйлдвэрчний эвлэлийн байгууллага байгуулагдсанаар ажилчин албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг олон нийтийн ажилд татан оролцуулах, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн даатгал, цалин хөлс, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон хөдөлмөрийн хуулийн биелэлтэд төр, олон нийтийн хяналтыг зохион байгуулах гээд хөдөлмөр нийгмийн хамгааллын чиглэлээр эргэлтийн шинжтэй өөрчлөлтийг гаргаж чадсан юм.
Мөн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага эх орондоо өрнөсөн шинэлэг дэвшилттэй ажил бүхэнд манлайлан оролцож бусдыг уриалан дуудах, төр иргэний нийгмийн байгууллагын харилцаа холбоог сайжруулах, иргэд олон нийтийн идэвх оролцоог сайжруулах зэрэг олон ажлыг азай буурлууд, дунд залуу үеийнхний оролцоотойгоор бүтээж ирсэн бахархалт үйлс, үйл явдлууд олон билээ.
Сүүлийн жилүүдэд аймгийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллага хийсэн ажлаараа улсдаа тогтмол манлайлж аймаг орон нутгийнхаа төр, төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж хөдөлмөрчин олны эрх ашгийг хамгаалах талаар идэвх санаачилга гарган ажиллаж буйг онцлон дурдахад таатай байна.
85 жилийн түүхэн хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн байгууллага улс орны хөгжил дэвшилд хувьсгалын шинжтэй чухал үүрэг гүйцэтгэж мянга, мянган гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн, бусдыг уриалан дуудсан олон салбар нэгжтэй ардчилал, хүний эрх, эрх чөлөөг тунхагласан, улс орны хөгжилд онцгой үүрэг оролцоотой томоохон байгууллага болон төлөвшжээ.
Үйлдвэрчний эвлэлийнхэн Та бүхний босгосон энэхүү бахархалт үйл хэрэг тосон ирэх цаг хугацааны уртад улам өнгө орж цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил та бүхний идэвх, зүтгэл, хөдөлмөр бүтээл, ухаалаг шийдлээр биелэлээ олж орон нутгийнхаа хөгжил дэвшилд үеийн үед үнэтэй хувь нэмэр оруулж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН
ДАРГА Г.ГАНБААТАР
САЙНШАНД ХОТ 2015.10.17
ДАРГА Г.ГАНБААТАР
САЙНШАНД ХОТ 2015.10.17