ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнд Замын-Үүдийн сургууль тэргүүлэв

2015-10-18

Дорноговь аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-өөс сургуулийн насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “Ногоон гэрэл, цагаан шугам” тэмцээнийг 10 дугаар сарын 17-нд Сайншанд хотод зохион байгууллаа. Тэмцээнд оролцож буй сурагчдад аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар амжилт хүсч аймгийн ГХУСАЗСЗ-өөс зохион байгуулж буй зарим ажлын талаар дурдсан юм. Энэхүү тэмцээнд Сайншандын I, III, V сургууль болон Замын-Үүд, Алтанширээ, Айраг, Мандах сумын сургуулиас шалгарсан долоон баг оролцож замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн ослоор урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан удирдамж бүхий даалгаврыг гүйцэтгэж өрсөлдсөн юм.
Тэргүүн байрт Замын-Үүдийн хоёрдугаар сургууль шалгарч өргөмжлөл, шилжин явах цом, 450 мянган төгрөгөөр шагнуулсан бол удаах байрт Айраг сумын сургууль шалгарч өргөмжлөл, 270 мянган төгрөг, гутгаар байрт Алтанширээ сумын сургууль шалгарч өргөмжлөл, 90 мянган төгрөгөөр тус тус шагнуулав. Жил болгон уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү тэмцээн нь сурагчдын мэдлэг дадлагыг бататгах, хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх эцэг эх, багш сурагчдын шинэ мэдлэгт ихээхэн ач холбогдолтой өрсөлдөөн ихтэй чухал тэмцээн болдог тухай багш сурагчид ярьсан юм. Дашрамд дурдахад Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ 2009 оноос хойш гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, төлөвлөсөн ажлыг үр дүнтэй зохион байгуулах, сэрэмжлүүлэх чиглэлээр 30 гаруй тогтоол шийдвэр гаргаж энэ ажилд нийт 198,693 сая төгрөгийг зарцуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%