ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг тэмдэглэлээ

2015-10-19

Дорноговь аймагт Үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ойг 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сайншанд хотод тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн хүрээнд “Эргэн дурсахуй” үе үеийнхний уулзалт, “Зуун давтсан түүхтэй Дорнын говийн үйлдвэрчний эвлэл” баримтат кино, “Эв нэгдэл-Хөгжлийн төлөөх он жилүүд” баярын хурал, хүндэтгэлийн концерт Саранхөхөө театрт болсон бөгөөд энэ салбарт ажиллаж байсан үе үеийн удирдлага, ажилтнууд, тус Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын гишүүд оролцов.
Баярын хуралд аймаг орон нутгийн удирдлагууд оролцон ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, хөдөлмөрчин ард түмнийхээ эрх ашгийг хамгаалан, үйл ажиллагааг нь дэмжин сайшааж, хөгжил дэвшил рүү хөтөлж явдаг үе үеийн Үйлдвэрчний эвлэлийн ажилтан, идэвхтэн сонгуультан, гишүүдэд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн, хөдөлмөрчин түмний дуу хоолой болох их үйлст нь амжилт хүссэн юм.
Мөн Дорноговь аймагт үйлдвэрчний эвлэлийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойг тохиолдуулан, “Шинэ Дорноговь-2” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмэр, хичээл зүтгэлийг үнэлж эрхэлсэн салбартаа үр бүтээлтэй, хамт олноо манлайлан, амжилттай ажиллан яваа гишүүдийг ИТХ-ын шагнал, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”, “Өргөмжлөл” болон Үйлдвэрчний эвлэлийн холбооны шагналуудаар шагналаа.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ-ын ОНХА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%