ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Цэцэрлэг барих боломж нөхцөлийн талаар судаллаа

2015-10-22

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан Тая Кантер, цэргийн туслах аташше М.Рэнээ болон тус улсын Сингапурт байрлалтай Азийн орнуудад хүмүүнлэгийн болон тусламжийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг цэргийн байгууллагын ажилтан Дрью нарын албаны хүмүүс энэ сарын 20-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар болон бусад холбогдох албаныхантай уулзлаа. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад дөрвөн цэцэрлэг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний хоёрыг нь Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд суманд барих нөхцөл боломжийн талаар санал бодлоо солилцсон юм. Говийн нөхцөлд барихаар төлөвлөсөн цэцэрлэгийн барилгыг анх АНУ-ын Аляск мужид барьж ашиглалтад оруулж байсан бөгөөд цахилгааны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн техник технологи, инженерийн шийдлийг шингээсэн сайн чанарын материалаар барьдаг төдийгүй эдэлгээ, чанар нь амьдралд батлагдсан байдаг аж. Харин ийм цэцэрлэг барих санаачилгыг анх аймгийн ИТХ-ын дарга Ганбаатар гаргаж чамгүй хөөцөлдөж байж ажил хэрэг болгох шатанд нь оруулжээ. Аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар хэлэхдээ "АНУ-ын Элчин сайдын яамны холбогдох албан тушаалтнууд манай аймагт зочилж говийн бага насны хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулахад анхаарал хандуулж цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар ярилцаж буйд аймаг орныхоо ард иргэдийн зүгээс талархал дэвшүүлье. Орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсан гээд манай аймгийн хүүхдүүдийн сурах орчин, сургууль, цэцэрлэгийн хүртээмж жилээс жилд сайжирч байгаа. Гэхдээ хүн амын суурьшил, шилжин ирэх хөдөлгөөнөөс үүдэж Сайншанд, Замын-Үүд хотод шинэ цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага байгаа" гэлээ. Тэрээр албаны хүмүүстэй хамт явж Сайншанд болон Замын-Үүд суманд хоёр өдөр ажиллалаа. Харин сумдын ажил хариуцсан хүмүүс албаныханд хүн амын суурьшил, дэд бүтэцийн онцлог нөхцөл байдлыг харгалзан цэцэрлэг барьж болох тус бүр дөрвөн газрын координат, байршил бусад нөхцөл  байдлыг газар дээр нь явж танилцуулав. Харин АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд "Бид танай сайхан оронд хүрэлцэн ирж цэцэрлэг барих нөхцөл боломжийн талаар багагүй мэдээлэлтэй боллоо. Буцаж очоод энэ мэдээллээ ажил хариуцсан инженерүүдийн түвшинд танилцуулах бөгөөд тэд шаардлагатай дүгнэлт, шийдвэрийг гаргах юм. Улмаар цэцэрлэгийн барилгыг барих санхүүжилтийг баталснаар ирэх жил барилгын ажлыг эхлэх боломж бүрдэнэ" гэлээ. Дашрамд дурдахад хүүхдийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч байгаа хэдий ч Сайншанд, Замын-Үүд суманд анги дүүргэлт тогтоосон стандартаас илүү байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%