ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

2015-10-30

Аймгийн Засаг даргын 2015 оны а/427 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмших эрхийн дахин дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших эрхийн дуудлага худалдаа аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын байранд 2015 оны 11 -р сарын 06 -ны өдөр 15.00 цагт нээлттэй явагдана.
Дуудлага худалдааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх , ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2015 оны 11-р сарын 04-ны өдрөөс эхлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /ГХБХБГ/-ын байранд битүүмжилсэн хайрцагаар хүлээн авах ба бүртгэлийн хайрцгийг 2015 оны 11-р сарын 06-ны өдрийн 14:30 минутад хаана. Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт / ГХБХБГазраас авна/
2. Төлбөрийн чадварын тухай банкны тодорхойлолт
3. Иргэний үнэмлэхний болон аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Дэнчин төлсөн баримт /Дэнчин дуудлага худалдааны доод үнийн 10 хувьтай тэнцүү байх ба дэнчингийн мөнгийг ГХБХБГазарт бэлнээр тушаана /
5. Оролцогчийн хураамж / иргэн- 5000 төгрөг, ААН-10000 төгрөг/ Төрийн сан банкны 060029002 тоот дансанд тушаах
6. Улсын тэмдэгтийн хураамж / иргэн, ААН - 12500 төгрөг /-Төрийн банкны 281500318051 тоот дансанд тушаах
Дуудлага худалдаанд иргэд, олон нийт ажиглагчаар оролцож болох ба ажиглагчийн хураамж 1000 төгрөг
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг Газрын биржийн 202.21.125.28:8080 / mLe Вебсайт, 70523988, 99825191 утсаар болон Аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас лавлана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%