“Сонгогчдын боловсрол төв” ТББ, ХБНГУ-ын “Конрад Аденауэрын сан”-гийн дэмжлэгтэйгээр “Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн төв Сайншанд хотноо 2015 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн иргэний танхим хариуцан ажилтан, Сайншанд сумын ЗДТГ-ын дарга, захирагчийн ажлын албаны дарга, аймгийн ЗДТГ-ын ажилтнууд, багийн засаг дарга нар, “Манлайлагч иргэд” ТББ, “Цагаан соёмбо” ТББ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв” ТББ, Залуучуудын хөгжлийн төвийн төлөөлөл нийт 25 хүн хамрагдаж байна.
Энэхүү сургалтын гол зорилго нь аймгийн Иргэний танхимын үйл ажиллагаанд тулгуурлан шийдвэр гаргах явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна ба сургагч багшаар “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ий захирал С.Оюунтуяа, Өмнөговь аймгийн зочин багш, “Оюуны өргөө Ханбогд” ТББ-ын захирал С.Сандагсүрэн нар ажиллаж, Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгуулж байна.
Уг сургалтаар “Иргэний танхим иргэдийн хөшүүрэг болох нь”, “Өмнөговь аймгийн Ханбогд сумын Иргэдийн оролцооны сайн туршлага”, “Сайн хөтлөгч гэж хэн бэ?”, “Дүрсжүүлэх арга”, “Зөвшилцөл хийх болон урьдчилан тохиролцох арга”, “Санааг цэгцлэн найруулах, идэвхийг өдөөж хөтлөх аргууд”, “Иргэний танхимын хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлгийг зохион байгуулах аргачлал” зэрэг сэвдийг судлах ба аливаа уулзалт, хурал, зөвлөгөөнийг илүү үр дүнтэй зохион байгуулах, өгөөжтэй хөтлөн чиглүүлэх арга зүйг эзэмших юм.