ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

“Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сургалт амжилттай өндөрлөлөө

2015-11-06

“Иргэний танхимаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг “Сонгогчдын боловсрол төв” ТББ, ХБНГУ-ын “Конрад Аденауэрын сан”-гийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн төв
Сайншанд хотноо 2015 оны 11 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
Тус сургалтанд Иргэний танхимтай холбоотой, иргэдтэй илүү ойр дотно ажилладаг төрийн болон төрийн бусад байгууллагуудын төлөөлөл 25 хүн амжилттай оролцон, 2 өдрийн турш номын дуу сонсч, аливаа уулзалт, хурал, зөвлөгөөнийг илүү үр дүнтэй зохион байгуулах, өгөөжтэй хөтлөн чиглүүлэх арга зүйг дадлага ажлаар баталгаажуулсан эзэмшсэн үнэхээр сайхан үр өгөөжтэй сургалт болсон юм.
Оролцогчид сургалтын төгсгөлд дадлага ажил голлосон сайхан сургалт болсныг дурдаж, "Иргэдийн оролцоо" хэмээн их ярих болсон өнөө цагт их хэрэгтэй сургалт байсанд баяртай байгаагаа хэлээд сурсан зүйлсээ ажил хэрэгтээ ашиглан, орон нутагт иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахаа хэлж байв.
Сургалтанд идэвхтэй хамрагдсан, сургалтыг зохион байгуулсан “Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн”-ий захирал С.Оюунтуяа, Өмнөговь аймгийн зочин багш, “Оюуны өргөө Ханбогд” ТББ-ын захирал С.Сандагсүрэн багшдаа талархсанаа илэрхийлье.
Энэхү сургалтыг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%