ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Э.Хүслэн дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

2015-11-07

Голландын Бейлен хотноо энэ сарын 01-нээс 11-нийг хүртэл зохиогдож байгаа зуун буудалт даамын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагч Э.Хүслэн мөнгөн медаль хүртлээ. Тэрээр наймаас арван насны охидын төрөлд 13 орны 31 өсвөрийн даамчинтай оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөж ийнхүү дэлхийд үзүүрлэсэн байна. Э.Хүслэн охин өмнө нь улс, аймгийн чанартай тэмцээнээс олон медаль хүртэж байсаас гадна Ази тивийн хошой аварга болж байжээ. Тус тэмцээнд улсаа төлөөлж өсвөрийн 12 тамирчин өрсөлдөж буй бөгөөд Дорнын говийн дөрвөн тамирчныг даамын спортын мастер, ахмад дасгалжуулагч Ш.Өвгөн дасгалжуулсан аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%