ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагааг сумдад сурталчиллаа

2015-11-10

Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, төлөөлөгч Ш.Цэндболд болон сумын ЗДТГ, ИТХ, ТББ-уудын төлөөллийн 20 орчим хүний бүрэлдэхүүн 11 дүгээр сарын 03-наас 07-ны өдөр Хөвсгөл, Хатанбулаг суманд ажиллаж “Иргэнээ сонсъё” өдөрлөгт оролцон сум орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллалаа. “Иргэнээ сонсъё” өдөрлөг Хатанбулаг сумын Халив, Эргэл, Агаруут, Замыншанд, Сулинхээр, Аман-Ус багт өрнөж нийт 400 гаруй иргэд хөдөлмөрчид цугларч, урлаг соёлын олон талт арга хэмжээ өрнөв. Өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар аймгийн ИТХ-аас хэрэгжүүлж байгаа ажлууд, хөрөнгө оруулалтууд, баталсан тогтоол шийдвэр, түүний хэрэгжилт, дэд хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Иргэдийн зүгээс худаг ус гаргахад аймгаас анхаарал тавих, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг өсгөх, төсвийн тодотголд өвс тэжээлийн фонт, халуун усны төсвийг тусгах, говийн дархан газрын захиргаанд хамгаалалтыг нэмэгдүүлэх зэрэг олон санал гарсныг  шийдвэрлүүлж ажиллах талаар холбогдох байгууллагуудад уламжилсан. Өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Хөвсгөл сумын иргэн Х.Самбуу, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Хатанбулаг сумын иргэн  Б.Бүрэндэлгэр, мөн салбарын шагналыг найман хүн, аймгийн ИТХ-ын даргын өргөмжлөлөөр Я.Ишгээмаам, Ч.Өсөнбадрах, С.Мөнхбаяр нар шагнуулсныг гардуулав. Мөн Илтгэх эрдэм хүрээлэнгийн захирал, доктор Б.Гэрэл хөдөөгийн ард иргэддээ  зориулж оюуны сэтгэлгээний чиглэлээр лекц уншсан бол “Гранд” хамтлагийн дуучин, СТА В.Гантулга уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%