ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Хоёр км авто замыг барьж ашиглалтад оруулав

2015-11-11

Дорноговь аймгийн Сайншанд хотыг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу сумаас баруун тийш “Шинэ Сайншанд” хороолол барих газарт Азийн хөгжлийн банкны 1.5 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр км хатуу хучилттай авто замыг "Ди Вай Кей Би" ХХК компани барьж ашиглалтад орууллаа. Шинэ замыг хүлээн авах нээлтийн үйл ажиллагаа 11 дүгээр сарын 10-нд болсон бөгөөд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын дэд бүтэц, төсөл хөтөлбөр  хариуцсан Албаны дарга Anders болон албаны бусад хүмүүс оролцов. Шинэ суурьшлын бүсэд 04кВт-ын цахилгааны шугам, АХБ-ны санхүүжилтээр дулаан, цэвэр, бохир усны шугамыг барьж ашиглалтад оруулсан төдийгүй 1000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үйлчилгээний төв, кино театр, музей, спорт цогцолбор, нутгийн шинэ удирдлагын ордон, томоохон үйлчилгээний барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн. Мөн аймгийн ИТХ-аас шинэ суурьшлын бүсэд 195.51 га газарт 1383 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%