2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болсон Тэргүүлэгчдийн 17 дугаар хуралдаанаар ИТХ-ын жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу Тэргүүлэгчид өвлийн бэлтгэл ажлын талаар аймгийн ХААГ-ын дарга Ж.Наранболдын мэдээллийг сонслоо. Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, 30 тн тэжээл, сумдын нөөцөд 700 тн өвс, 350 тн тэжээл бэлтгэх даалгавартай бөгөөд өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 150 тн өвс, сумдын аюулгүйн нөөцөд 536,3 тн өвс, 39,8 тн тэжээл татан авч аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг 100 хувь, сумдын аюулгүйн нөөцийг 76,6 хувьтай бүрдүүлжээ. Сумд өвсний нөөц бүрдүүлэхээр Хэнтий, Сүхбаатар аймгуудын хадлангийн салаадтай гэрээ хэлцэл байгуулан татан авах ажлыг хийж байна. Аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцийн эрсдлийн санд нийт 29,6 сая төгрөг буйгаас аймгийн малчдад туслах санд- 4,6 сая төгрөг, сумдын мал хамгаалах санд- 25,0 сая төгрөгийн мөнгөн хуримтлал бүрдүүлсэн төдийгүй өвлийн бэлтгэл ажлыг 86 хувь хангажээ. Тэргүүлэгчдийн хуралдаанаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, махны экспортыг дэмжих,ус цэгийн тоог нэмэгдүүлэх зэрэг санал зөвлөмжийг ажил хариуцсан байгууллагуудад өглөө.