Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ оны арван нэгдүгээр сард иргэд олон нийтийн соёл, боловсрол, оюуны хэрэгцээнд зориулж лекц сургалтыг төлөвлөгөөт хуваарийн дагуу зохион байгуулж байна. Энэ удаа "Монголчууд" цахим номын зохиогч, түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатарыг урьж “Монголчууд яагаад түүхээ судлах ёстой вэ?" лекцийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны 15 цагт "Саран хөхөө" театрт иргэдэд зориулан зохион байгуулахаар төлөвлөлөө. Иргэд хөдөлмөрчид та бүхнийг энэхүү лекцэд хүрэлцэн ирж оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7052-0001, 9990-6513, 9906-7631 дугаараас лавлана уу
Дэлгэрэнгүй мэдээллийг: 7052-0001, 9990-6513, 9906-7631 дугаараас лавлана уу