“Нутгийн удирдлагын манлайллыг хангах нь” сэдэвт сургалт Сайншанд хотод аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд 2015 оны 11-р сарын 11,12-нд болж өндөрлөлөө. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн үндсэн нэгж болох сумдын нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын мэргэшсэн албаны удирдах ажилтнуудын мэргэшил, мэдлэгийг дээшлүүлэх зорилготой, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулахад зорилготой юм.
Сургалтад Дорноговь, Говьсүмбэр аймгийн аймаг сумдын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Засаг даргын Тамгын газрын дарга зэрэг 40 орчим хүн оролцсон бөгөөд сургалтыг ХБНГУ- ын Конрад-Аденауэрын сангийн санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Дорноговь аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа.