Дорноговь аймгийн Айраг, Иххэт, Дэлгэрэх зэрэг сумын нутгаар энэ сарын 15-16-ныг шилжих шөнө энэ жилийн анхны цас орлоо. Аймгийн УЦУОШГ-аас мэдээлснээр Дэлгэрэх, Иххэт сумын ихэнх нутгаар 5 см зузаантай цас орсон бол зарим газраар гутлын түрүү татах, 20-30 см хэмжээтэй хунгарласан байна. Хэрэв дахин нэмж цас орж хүйтэрвэл өвөлжилт хүндэрч болзошгүй талаар Дэлгэрэх сумын Засаг дарга З.Батмөнх өгүүлсэн юм. Харин 11 дүгээр сарын 18-нд Сайншанд, Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт,Мандах, Өргөн, Сайхандулаан,Даланжаргалан сумын нутгаар цас орж салхи секундэд 10-14 метр, зарим үед секундэд 16 метр хүрч нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч байна.