Дорноговь аймгийн ИТХ-аас иргэдээ соён гэгээрүүлэх цуврал лекцийг улирал бүр зохион байгуулдаг. Энэ удаад “Монголчууд” цахим номны зохиогч, түүхийн ухааны доктор Дэмбэрэлийн Өлзийбаатарыг урьж Монгол Улсын түүхийн талаар сонирхолтой лекцийг өрнүүлэв.
2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн ИТХ-ын ивээл дор Дорноговь аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан 16 настнуудын “Иргэний андгай өргөх ёслол”-ын дараа сурагчдад түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатар сонирхолтой лекц уншсан бөгөөд үдээс хойш 15 цагт Саранхөхөө театрт ард иргэдэд зориулсан лекцийг уншсан юм.
Түүхч Д.Өлзийбаатар өөрийн бүтээсэн “Монголчууд” цахим номоо аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, аймгийн Номын сан, аймгийн Залуучуудын холбоо зэрэг газруудад дурсгав.
Мөн аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр бүтээгдсэн Дорноговийн залуу уран бүтээлчдийн “ДОРНЫН ГОВИЙН ЗАЛУУС” цомгийн нээлт болж, аймгийн ИТХ-аас лекц сонсохоор хүрэлцэн ирсэн бүх хүмүүст цомгийн дээжээс бэлэглэв.
Лекцийг орон нутгийн DSB, MNT телевиз сурвалжлав.