ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2014 онд хийсэн ажил

2015-12-03

Дорноговь аймгийн ГХУСАЗСЗөвлөл нь 2014 онд 5 удаа хуралдаж 6 удаагийн тогтоол гаргасан.
Үүнд:
-2014 оны 02 сарын 24-ний 01 тоот тогтоол-оор аймгийн ГХУСАЗСЗ-өөс 2014 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 4 бүлэг 37 зүйл  заалттайгаар хэлэлцэн баталлаа.
-2014 оны 02 сарын 24-ний 02 тоот тогтоол-оор нийгмийн хэв журмыг хамгаалах ОНБ-ын урамшууллын 15.180.000 төгрөгийг баталлаа.
-2014 оны 03 сарын 25-ны 03 тоот тогтоол-оор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тв шторк хийлгэх, Айраг сумын цагдаагийн тасагт олгогдож буй эргүүлийн автомашины хөдөлгүүрийг солих зардалд 2.800.000 төгрөгийг баталлаа.
-2014 оны 05 сарын 09-ний 04 тоот тогтоол-оор сумдад ажиллах үйл ажиллагааны зардал болон туршлага судлах гадаад томилолт, сургалт сурталчилгааны зардал болох 4.550.000 төгрөгийг баталлаа.
-2014 оны 05 сарын 23-ны 05 тоот тогтоол-оор аймгийн ГХУСАЗСЗ-өөс Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад ажиллах үйл ажиллагааны зардалд 1.622.000 төгрөгийг баталлаа.
-2014 оны 10 сарын 23-ны 06 тоот тогтоол-оор Алтанширээ, Дэлгэрэх, Мандах, Сайхандулаан сумдад ажиллах үйл ажиллагааны зардал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “ДЭВЖЭЭ” тэмцээний зардал, зөвлөлийн гишүүдийн урамшуулалд нийт 4.708.732 төгрөгийг баталлаа.
-2014 оны 12 сарын 18-ны 07 тоот тогтоол–оор Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэлтэй оролцсон иргэдийг шагнах урамшууллын зардал, Айраг суманд зохион байгуулсан ГХУСэргийлэх лекц ярилцлагын лекторын зардал, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн  хэлтсээс зохион байгуулсан хүмүүжлийн аяны үйл ажиллагааны зардал, сумдад зохион байгуулах “ИРГЭДЭЭ СОНСЪЁ” аяны шатахууны болон сурталчилгааны тараах материалын зардал, бичиг хэргийн зардалд нийт 4.023.084 төгрөгийг баталлаа.

Цагдаагийн албаны тухай хуулийн дагуу олон нийтийн байцаагчийн статусыг татан буулгаж, олон нийтийн цагдаагийн статусыг бий болгож аймгийн хэмжээнд 23 иргэнийг олон нийтийн цагдаагаар бэлтгэн хувцас хэрэгсэлээр хангаж ажиллуулаад байна.
Босоо тэнхлэгийн автозам ашиглалтад орсонтой холбогдуулан авто ослын тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан уг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн ГХУСАЗСЗ болон аймгийн Прокурорын байгууллагатай хамтран урьдчилан сэргийлэх ТВ шторкыг 25 дугаар суваг телевизээр бэлтгүүлэн орон даяар удаа дараалан нэвтрүүлээд байна.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн даргын баталсан удирдамжийн дагуу аймгийн ГХУСАЗСЗ дарга Г.Ганбаатар, зөвлөлийн гишүүн, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Болормаа, аймгийн Прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх П.Бадралт, Цагдаагийн газрын дарга, хурандаа Л.Нямжав, ШШГАлбаны дарга, хошууч П.Ууганбаяр, өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Жаргалсайхан нар болон АА нийгэмлэгийн төлөөлөл, бусад ажил хариуцсан алба хаагчид оролцсон ГХУСАЗСЗ-ийн ажлын хэсэг 2014 оны 05 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд Айраг, Даланжаргалан, Иххэт сумдад, 2014 оны 05 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд Өргөн, Эрдэнэ, Замын-Үүд сумдад, 2014 оны 10 дугаар сарын 29-с 11 дүгээр сарын 01-ны өдрүүдэд Мандах, Сайхандулаан сумдаар ажиллан сумын ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлж буй ажилтай танилцахын зэрэгцээ иргэд хөдөлмөрчдөд өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тайлангаа тавьж, 9 төрөл зүйлийн тараах материал тараан сурталчилгаа хийж, сонирхсон асуултад хариулж эрх зүйн зөвлөмж өгч ажиллалаа.

ГХУСАЗСЗ-өөс жил бүр уламжлал болгон зохион явуулдаг хууль сурталчлах “ДЭВЖЭЭ” тэмцээнийг 12 дугаар сарын 13-ны бямба гарагт зохион явуулж 7 баг оролцон авъяас чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж аваргууд тодорсон байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1339
520 / 39%
424 / 32%
194 / 14%
201 / 15%