ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг 0.6 хувь болгож буурууллаа

2015-12-18

Он дамжин үргэлжилж байгаа эдийн засгийн хүндрэл бэрхшээлээс үүдэж татвар төлөгчдийн эрх ашигт нийцүүлэн энэ оны 12 дугаар сард хуралдсан Дорноговь аймгийн ИТХ-аас үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг хууль заасны дагуу өөрчлөх тогтоол гаргалаа. Дээрх татварын хувь хэмжээ өмнө нь нэг хувь байсныг 0.6 хувь болгон бууруулснаар 197 орчим сая төгрөгийн татварын зөрүү гарч буй бөгөөд үүнийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжүүлэх боломжтой гэж тооцоолов.Дээрх албан татварын хувь хэмжээг багасгаснаар татвар төлөгчдөд тулгарах татварын дарамт багасч, зах зээл дээр амжилттай үйл ажиллагаа явуулах боломж бүрдэх юм. Тус аймагт үл хөдлөх хөрөнгийн алба татвар төлдөг 800 гаруй татвар төлөгч ирэх онд 310 орчим сая төгрөгийн татвар төлнө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%