Наран ургах зүгт, уудам говь нутагтаа ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж туурвиж яваа их говийн зоригтнуудын үр сад, Дорноговь аймгийн бүтээлч ард иргэдийнхээ түмэн амгаланг айлтган мэндчилэхийн сацуу айлчлан ирж буй 2016 оны шинэ жилийн баярын мэндийг хүргэе.
Улс орны эдийн засаг хүндэрч, хөрөнгө оруулалт багасаж, аж ахуй нэгж байгууллагын орлого хумигдаж буй хүндхэн үе тохиож байгаа ч бид энэ онд боловсролын салбарт хамгийн их хөрөнгө оруулалтыг хийж сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд Даланжаргалан суманд 60 ортой дотуур байр, Замын-Үүд суманд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг, Сайншанд сумын нэгдүгээр багт 150 хүүхдийн хүчин чадалтай 10 дугаар цэцэрлэг, төмөр замын дөрөвдүгээр багт мөн 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэг, Айраг суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийг шинээр барьж ашиглалтад орууллаа.
Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Сайншанд хотынхоо газар дорх дэд бүтцийг шинэчилснээс гадна “Шинэ суурьшлын бүс”-д 8,4 мвт-ийн дулааны станц, цэвэр, бохир усны шугамыг байгуулж аймгийн ИТХ-аас ерөнхий төлөвлөгөөний дагуу 195.51 га газарт 1383 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүллээ.
Мөн малчдын маань цаг наргүй хөдөлмөрийн үр дүнд урьдчилсан дүнгээр мал сүрэг таван төрлөөрөө өсч нийт малын тоо 1.800.920 толгойд хүрч өмнөх оныхоос 114.127 толгойгоор нэмэгдсэн сайхан мэдээг хүргэхэд таатай байна.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт бүтээл өрнөж сум бүр шилмэл сүрэгтэй болох эхлэл тавигдсан төдийгүй авто замаа шинэчилсэн, амьдрах орон сууцаа нэмэгдүүлсэн, иргэдийнхээ оролцоог дэмжсэн гээд бүтээлч он жил улирч байна.
Сум орны хөгжил дэвшлийг хурдасгах, бүтээн байгуулах, хүн ардын амьдрах тав тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг ойртуулах, тохижилт үйлчилгээг сайжруулахад хамтран зүтгэж ажилласан сэтгэл, зорилго нэгт нөхөд, холбогдох байууллага хамт олон, бүтээлч ард иргэддээ талархаж буйгаа илэрхийлье.
Ирж байгаа 2016 ондоо та бүхэн маань олж авсан ололт амжилтаа бататгаж, зорьсон зорилгодоо хүрч, эрүүл саруул байж, амьдрал ахуй нь өнгөлөг, хийморьтой, цог золбоотой явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР