ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан ахлах ангийн сурагчидтай уулзалт ярилцлага зохион байгууллаа

2016-01-13

Аймгийн ИТХ-аас Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд Сайншанд сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулж Үндсэн хуулийн үзэл санаа, гүйцэтгэсэн үүргийн талаар АИХ-ын депутат асан Б.Нямдорж, Ц.Дэмид гуай нарыг урьж уулзалт ярилцлагыг Соёмбо цогцолборын хүндэтгэлийн өргөөнд 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагт зохион байгууллаа.
Монгол Улсын ирээдүй хойч үе болсон хүүхэд залуустаа Үндсэн хууль хэмээх хуулийг хэрхэн батлалцаж байсан тухайн үеийн хүндрэл бэрхшээлийн талаар нээлттэй хуваалцсан бөгөөд нийт 150 орчим хүүхэд хамрагдав.
Үүний дараагаар сурагчдын дунд Монгол Улсын шинэ үндсэн хууль, танин мэдэхүйн мэдлэгийг сорих “АХА” тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэс, МНТ телевизтэй хамтран зохион байгуулсан бөгөөд ЕБ-ын 5-р сургуулийн сурагч Х.Сүхбат амжилттай оролцож түрүүлж, өргөмжлөл мөнгөн шагнал, дурсгалын зүйл, хоёр, гуравдугаар байранд орсон сурагчдад аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр бүтээсэн "Дорнын говийн залуус" цомгийг дурсгал болгон өглөө.
Үйл ажиллагаа орон нутгийн DSB, МНТ телевизүүд сурвалжлав.

Мөн энэхүү өдөрт зориулсан хүчит 32 бөхийн барилдааныг аймгийн ИТХ-аас ЗДТГ, БТСГ-тай хамтран 2016 оны 01 дүгээр сарын 15-ны 13:00 цагт аймгийн спортын ордонд 7 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны 10:00-12:00 цагийн хооронд БТСГ-т ирж бүртгэх бөгөөд бөхчүүд, бөх сонирхогчид та бүхнийг үндэсний бөхийн барилдаанаа өргөнөөр сонирхон үзэхийг урьж байна.
Барилдааны талаарх мэдээллийг 9913-7159 дугаараас лавлана уу.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%