ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Үндсэн хуулийн барилдаанд аймгийн арслан Ч.Чимэддорж түрүүлж, аймгийн арслан Б.Гончигтавхай үзүүрлэлээ

2016-01-15

Дорноговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг аймгийн БТСГ-ын зааланд нэгдүгээр сарын 15-нд зохион байгууллаа. Дорноговь аймагт 7 дахь удаагаа зохион байгуулагдсан уг барилдаанд Өвөрхангай аймгийн арслан Д.Болдбаатар, Ц.Чимэддорж, Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Б.Батзориг аймгийн заан С.Бямбадорж тэргүүтэй 40 бөх уран мэх, хүч чадал, авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Барилдааны түрүү бөхөөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат аймгийн арслан Ц.Чимэддорж шалгарсан бол үзүүрт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Гончигтавхай үлдсэн юм. Мөн Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат аймгийн арслан Д.Болдбаатар их шөвөгт шалгарч, Ховд аймгийн Мөст сумын уугуул аймгийн нэмэх начин Ц.Адъяа уран барилдааны шагнал хүртлээ.

Энэ үеэр төрийн дээд одон медалиар шагнагдсан хүмүүсийн шагналыг гардуулж өглөө. Үүнд: Алтан гадас одонгоор Д.Жаргалсайхан (Улсын бүртгэлийн хэлтэс), Хөдөлмөрийн хүндэт медалиар А.Загдсүрэн (Хүлэг ган ХХК)

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%