Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын төсөвт байгууллагуудын нягтлан бодогч О.Бямбасүрэн “Алтан гадас” одон, Алтанширээ сумын Санхүүгийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнуулсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар гардууллаа. О.Бямбасүрэн гуай 1981 онд Улаанбаатар хотын Худалдааны техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөж, Өвөрхангай аймгийн Бөөний бараа баазад нярав, тооцооны нягтлан бодогчоор ажлын гараагаа эхэлснээс хойш улсад 35 жил ажиллаж байгаа дадлага туршлагатай, санхүүгийн ажилтан юм. Тэрээр 1996 онд төрөлх Алтанширээ сумандаа ирж Засаг даргын орлогч, тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж байсан бөгөөд эдүгээ сумын ЗДТГ-ын нягтлан бодогчийн ажлыг хийж байна.
Алтанширээ сумын Санхүүгийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг гуай 1990-1994 онд ХААИС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1987-1998 онд тухайн үеийн Улсын банкны Дорноговь аймаг дахь салбарт ажиллаж байсан бөгөөд “Хаан” банкны эрхлэгчийн албыг хашиж байжээ. Ийнхүү эзэмшсэн мэргэжил, бүтээлч хөдөлмөрөө улсдаа зориулсан ажлын сайчуул хийсэн ажлаа үнэлүүлж шагналаа гардлаа.