ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Шинэ цэцэрлэг нээлтээ хийж бяцхан хүүхдүүдээ хүлээн авч эхэллээ

2016-02-03

Дорноговь аймгийн Сайншанд сумын дөрөв, долдугаар баг буюу төмөр замын хэсгийн айл өрхүүд хүүхдүүдээ сургах шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн хүчин чадалтай 12 дугаар цэцэрлэгийн барилгын ажлыг 1 тэрбум,189 мянган төгрөгийн өртгөөр “ТОБЭМ” ХХК 2015 онд гүйцэтгэж ийнхүү сар шинийн баярын өмнөхөн ашиглалтад оруулав. Шинэ цэцэрлэг зургаан бүлэгтэй 25 ажилтантай бөгөөд одоогоор 12-р цэцэрлэг нь 25 ажилтантай Яслийн бүлэг-1, Бага анги-2, Дунд анги-1, Ахлах-1, Бэлтгэл-1 гэсэн 6 бүлэгт 146 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулж буй. Дөрөв, долдугаар багийн хувьд төмөр замын “Хараацай” цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд зөвхөн төмөр замын ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулдаг байсан.
Харин шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор нь төмөр замд ажилладаггүй хүмүүсийн хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулахад ихээхэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Анги бүлгийн зохион байгуулалтын хувьд биеийн тамирын кабинетыг тусгайд нь тохижуулсан нь бусад цэцэрлэгүүдээс ялгарах онцлог болжээ. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар, Засаг дарга П.Ганхуяг, Засаг даргын орлогч Ж.Галбадрах, аймгийн ЗДТГ-ын дарга С.Бөххүү, гүйцэтгэгч “ТОБЭМ” компанийн захирал П.Төрбат зэрэг албаны хүмүүс оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%