Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 12-р сарын 31-ний өдрийн 60, 61-р тогтоолоор тус аймгаас Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланч болон тариаланч хамт олонд тодорхойлогдсон хүмүүсийн материалыг ХХААЯаманд өргөн мэдүүлсэн билээ.
Засгийн газрын ээлжит бус 2016 оны 2 дугаар сарын 4-ны өдөр болж, хуралдаанаар Сайхандулаан сумын Жаргалант багийн малчин Жанчивдоржийн Бүрнээбаатар, Айраг сумын Нүдэн багийн малчин Бандгайтын Цогоо, Сайншанд сумын 3-р багийн малчин Чойжамцын Ганхуяг нар "Улсын сайн малчин" цолоор, Мандах сумын "Монгол тарвас" ХХК "Улсын тэргүүний тариаланч хамт олон"-оор, Сайншанд сумын ногоочин Өлзийхутагийн Сугир "Улсын тэргүүний тариаланч" цолоор тус тус шагнагджээ.
Наран ургах зүгийн хөдөлмөрч түмний минь төлөөлөл болсон та бүхэндээ талархал дэвшvvлж, амжилт бvтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.