Монголын хоршооллын сургалт мэдээллийн үндэсний төв, Канадын хоршоологчдын холбоо хамтран Дорноговь, аймгийн Айраг, Даланжаргалан, Говьсүмбэр болон Дундговь аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр зэрэг 10-аад суманд малчдын амьжиргааг дэмжих, хоршоодын засаглалыг сайжруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байна. Өнгөрсөн долоо хоногт Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвийн захирал Ц.Мягмар-Очир, Канадын хоршоологчдын холбооны төслийн менежер Кatherine Clark зэрэг албаны хүмүүс тус аймгийн Айраг, Даланжаргалан суманд ажилласан аж. Мөн энэ төслийн судалгааны ажилд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар аймгийн хоршоодын холбооны даргын хувьд оролцсон байна. Хэрэв малчдын амьжиргааг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн дээрх төслийг Канадын Засгийн газраас дэмжиж санхүүжилтийг нь баталвал ирэх зургадугаар сараас эхлэн хэрэгжүүлэх аж.