Өнөөгийн нийгмийн чимээгүй хар тахал бол яалтгүй архидан согтуурах явдал юм. Уг хорт зуршлын улмаас нийт гэмт хэргийн 30-40 хувь үйлдэгдэж иргэд эрүүл мэнд, эдийн засаг, эрх чөлөө, амь насаараа хохирч өнчрөл хагацал амссаар байгаа билээ.
Энэ тахалаас ангижрах, таслан зогсоох арга замыг хүн төрөлхтөн хайсаар, туршиж үзсээр өдгөөг хүрсэн. Энэ олон жилийн хугацаанд хамгийн үр дүнгээ өгч чадсан, хор хөнөөл, хохиролгүй арга нь АА нийгэмлэгийг байгуулах, дэмжих явдал юм.
Олон улсын АА(Архичид аминчлахуй) нийгэмлэг нь анх АНУ-д 80 жилийн өмнө байгуулагдсан бөгөөд ОХУ-д 36 жил, Солонгост 36 жил, Хятад улсад 40 жил, Япон улсад 41 жил, харин Монгол Улсад байгуулагдаад 18 жил болж байгаа бөгөөд нийт 80 бүлэгт 2000 орчим гишүүнтэй томоохон төрийн бус байгууллагын холбоо болон өргөжжээ. Уг нийгэмлэг нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж эхэлснээр архины хамаарал бүхий олон иргэдийг ямар нэгэн төлбөргүй, эм бэлдмэл хэрэглэхгүйгээр уг хорт зуршлаас ангижруулан олон олон иргэд, айл өрх, гэр бүлийг айдас түгшүүр, алдаа эндэгдэлээс сэргийлж аз жаргал бэлэглэсээр байгаад Монголчууд бид баяртай байгаа билээ.
Тус байгууллага нь санхүүжилтийн хувьд хараат бус дотоодоосоо санхүүждэг, улс төр шашны ямар нэгэн нөлөөлөлгүй, өөрсдийн итгэл үнэмшлээр өөрсдийн сайн сайхны төлөө хамтын ажиллагаа явуулж эдгэрлийг олж авдаг байгууллага бөгөөд энэхүү байгууллага нь манай аймагт 5 жилийн өмнө Сайншанд хотод “Архичид аминчлахуй” нэртэйгээр анхлан байгуулагдаж байсан түүхтэй.
Тус бүлэг нь одоо 50 орчим гишүүдийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд уг бүлгээс улбаалан Айраг, Замын-Үүд, Эрдэнэ, Хатанбулаг, Хөвсгөл, Улаанбадрах, Даланжаргалан сумдад АА-гийн бүлгүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа ба бусад сумдад уг бүлгүүд нээгдэх үндэс сууриуд тавигдан цар хүрээ нь өргөжин тэлсээр байна.
Түүнчлэн архины давхар хамааралтай буюу архинд донтогсодын гэр бүлийн гишүүдийн оролцоотой давхар хамаарлын бүлгүүд 4 нээгдэж үйл ажиллагаагаа явуулж уг хорт зуршлаас гэр бүл ойр дотны хүмүүсээ хамгаалах, тэднийг эдгэрүүлэх чиглэлээр хамтран, итгэл үнэмшлээ лавшруулсаар байна.
Аймгийн ГХУСАЗСЗ-өөс архидан согтуурах явдалтай тэмцэх, түүнээс үүдэн гарах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс “АА” нийгэмлэгтэй хамтран ажиллаж эхэлсээр 5 жилийг болж байгаа бөгөөд уг төрийн бус байгууллага нь хорт зуршлаас ангижрах шалгарсан шилдэг арга болохыг олон нийтэд ухуулан таниулах, архины хамааралтай иргэдийг уг нийгэмлэгт хандуулан чиглүүлэх зорилгоор аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан “АА” нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг”-ийг Дорноговь аймагт анх байгуулж эхлээд байна.
АА-гийн үйл ажиллагаа, үр дүнг олон нийтэд тайлбарлан таниулах, мэдээ мэдээлэл түгээх “Мэргэжилтний баг” нь анх АНУ-д байгуулагдан амжилттай ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын хэмжээнд анхлан Дорноговь аймагт АА нийгэмлэгийг дэмжих “Мэргэжилтний баг” ажиллаж эхэлж байгаа юм. Тус мэргэжлийн багийн төлөөлөл нь 2016 оны 3-р сарын 2-ны өдөр Өргөн суманд ажиллаж, төрийн албан хаагчид болон ард иргэдэд мэдээлэл өгч ажиллалаа. Энэ үеэр Өргөн суманд “АА” нийгэмлэгийн Дорноговь аймгийн 9 дэх бүлэг “Ургах наран” бүлэг шинээр байгуулагдах үндэс суурь нь тавигдаж өөрсдийн гэсэн байртай болж байгаатай танилцлаа.
“АА” дэмжих “Мэргэжилтний баг”-ийн гишүүдээр Дорноговь аймгийн ГХУСАЗСЗ болон аймгийн Хууль зүйн хэлтэс, Сайншанд сумын ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, эмэгтэйчүүдийн холбоо, залуучуудын холбоо, залуучууд хөгжлийн төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд орж ажиллаж байгаа бөгөөд цаашид энэ талаар хамтран ажиллах байгууллага, иргэдэд үүд хаалга нь үргэлж нээлттэй байх юм.