ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Баярын мэндчилгээ

2016-03-07

Догшин хутагтын нутгийнхаа эрхэмсэг, элгэмсэг бүсгүйчүүд та бүхэндээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Анх эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний эдийн засаг, улс төр нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, дуу хоолойг нь сонсох, эрх ашгийг нь хамгаалах зорилго бүхий хөдөлгөөнүүд АНУ болон Европын орнуудад хүчтэй өрнөж эхэлсэн төдийгүй 1911 оны 3 дугаар сарын 8-ны өдрийг олон улсын эмэгтэйчүүдийн баяр болгосноос хойш дэлхий нийтээрээ өргөн тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ. 
Манай улсад нийгмийн бүхий л шатанд эмэгтэйчүүдийн оролцох оролцоо эрс нэмэгдэж улс орны хөгжил дэвшлийг азай буурлууд, дунд үеийнхэн, залуу үеийн эмэгтэйчүүд Та бүхний оролцоотойгоор тодорхойлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна. 
Монгол эх орныхоо оршин тогтнохын үндэс нь болж, өрх гэрийн эрхэм эзэгтэй, улс орон хийгээд нутаг усныхаа хөгжил дэвшлийн төлөө цаг ямагт хичээн зүтгэж, уйгагуй хөдөлмөр, сүүн цагаан сэтгэлээрээ орчлонгийн зам мөрийг тэгшитгэн яваа уудам говь нутгийнхаа эрхэмсэг, элгэмсэг бүсгүйчүүд, ээжүүд та бүхний үйл хэрэг тосон ирэх цаг хугацааны уртад улам өнгө орж Монгол орныхоо хөгжил дэвшилд уран гар, ухаалаг шийдэл бүхнээрээ үеийн үед үнэтэй хувь нэмэр оруулж байхын өлзийтэй ерөөлийг дээдлэн өргөе.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%