ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Аймгуудын удирдлагатай цахим хурал хийлээ

2016-03-11

2016 оны 3-р сарын 11-ний өдөр Засгийн газраас аймгуудын удирдлагатай сар бүр хийдэг цахим хурлыг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс холбогдсон хийсэн бөгөөд Улаанбаатар хотоос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд, Дорноговь аймгаас аймгийн Засаг дарга П.Ганхуяг, ЗДТГ-ын дарга С.Бөххүү, ТЗУХ-ийн дарга Д.Цэрэн, СТСХ-ийн дарга Б.Номуунбат, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Баяраа зэрэг бусад агентлаг газрын дарга нар нийт 30 орчим хүмүүс оролцлоо. 
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, “Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд нар орон нутгийн удирдлагуудад танилцууллаа. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс одоогоор 27 байгууллагын 350 гаруй үйлчилгээг нэг дороос дүүргийн харьяалал хамаарахгүйгээр‍, уртасгасан цагаар амралтын өдрүүдэд төрийн үйлчилгээг авч болох бөгөөд "Нэг цонхны үйлчилгээ"-ээс ялгаатай нь хүүхдээ саатуулах өрөөтэй, цайны газар, амралтын өрөө зэргийг нэгэн зэрэг шийдэж өгснөөрөө илүү онцлогтой юм байна.
Цахим хурлын үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт цаг үеийн асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагуудад үүрэг даалгавар өгч, аймгуудад Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулах Засгийн газрын үүргийг хугацаанд нь буюу энэ оны зургадугаар сарын 1-ний дотор санаачилгатай, үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгав.  
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ болон шар усны үерээс болгоомжлох сэрэмжлүүлгийг иргэд, малчдад шуурхай хүргэх шаардлагатай байгааг анхаарууллаа. Мөн төл хүлээн авах болон хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангуулахад онцгой анхаарч ажиллахыг Засаг дарга нарт даалгасан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%