ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Улаанбурхан өвчнөөс сэргийлье

2016-03-15

Дорноговь аймгийн хэмжээнд энэ оны 1 дүгээр сарын 02-ноос эхлэн улаанбурханы халдварын дэгдэлт гарснаас хойш өнөөдрийн байдлаар өвчлөл 346 бүртгэгдэж дэгдэлт тууштай буурахгүй байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээллээ. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 54 хувь нь Сайншанд суманд, Замын-Үүд суманд 27 хувь, Өргөн, Айраг, Даланжаргалан, Иххэт, Хатанбулаг, Сайхандулаан, Хөвсгөл, Эрдэнэ, Улаанбадрах, Мандах, Зүүнбаян зэрэг суманд 18 хувийн өвчлөл бүртгэгдээд  буй. Өвчилсөн хүмүүсийн 25 хувь нь  0-1 насны, зургаан хувь нь 2-9 насны, 13 хувь нь 10-14 насны, 25 хувь 15-24 насны, 28 хувь нь 24-44 насны, 0.6 хувь нь 45 аас дээш насныхан эзэлж байгаа аж. Мөн вакцинжуулалтад хамрагдах нас нь болоогүй, дутуу хамрагдсан бага насны хүүхэд болон насанд хүрэгсэд уг халдвараар голлон өвдөж, суурь өвчтэй, дархлаа сул бага насны хүүхдүүд хатгаа, энцефалитаар хүндэрч байгаа аж. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, халдварлалт өндөртэй, агаар дуслын замаар халдварладаг цочмог өвчин юм. Иймд Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, дараах зөвлөмжийг хангаж ажиллахыг нийт иргэддээ мэдэгдье.

1.Гэр орон, албан байгууллагын өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж, өдөрт 4-5 удаа салхивчийг 10-15 минут онгойлгон агаарыг сэлгэх
2.Дархлаагаа дэмжих зорилгоор халуун аарц, халуун цай, шөл, сүү, илчлэг сайтай хоол, чацаргана, аньсны шүүс, жимс жимсгэнэ гэх мэт А амин дэмээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэх
3.Хүүхдүүдэд хоолойг өглөө бүр /нимбэг, давс, царван, фурациллин, сод, тамидины уусмал/ аль нэгээр нь нэг удаа зайлахдаа 5-10 удаа давтан зайлж байхыг зөвлөх
4.Дараах шинж тэмдэгтэй хүүхэд илэрвэл яаралтай сургуулийн эмч болон эрүүл мэндийн байгууллагад үзүүлж, 
5.Халуурах
6.Толбот-гүврүүт тууралт гарах
7.Ханиалгах
8 Нус гоожих
9.Нүдний салст үрэвсэх
10.Эрүүл мэндийн байгууллагатай хамтран эцэг эхчүүд, хүүхдүүдэд улаанбурхан өвчнөөс сэргийлэх талаар сургалт зохион байгуулж, зөвлөмжийг хэрэгжүүлэх
11.Товлолын дархлаажуулалтандаа хүүхдээ бүрэн хамруулж урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч байх

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%