Дэлхийд алдартай Волл Стрийт Журнал (Тhe Wall Street Journal) сэтгүүлийн өнөөдрийн дугаарт "Боломжоо алдсан Монгол улс" (Mongolia: Land of lost Opportunity) нэртэй том нийтлэл гарч.
Хэдхэн жилийн өмнө уул уурхайн бүтээгдэхүүн "Бүүм" болж байхад эдийн засгийн хамгийн өндөр өсөлттэй байсан улс орон өнөөдөр хэрхэн хүнд байдалд ороод байгаа тухай бичиж. Тавантолгой, Оюутолгой...гээд та биднийг үлгэрийн юм шиг амьдруулна гээд байсан амлалт бас мөрөөдөл нэг хэсэгтээ талаар болж хөөсөрч байсан эдийн засгийн үед хүн болгонд бэлэн мөнгө тараасныхаа горыг одоо амсаж эхлэх нь...

Уул уурхай бол уг нь манайх шиг жижиг эдийн засагтай улсад маш том боломж. Боломжоо ашиглаад уул уурхайгаас орж ирсэн тэр их мөнгийг томоохон хатуу дэд бүтцийн төслүүдээ (Төмөр зам, автозам), эмнэлэг сургууль гээд нийгмийн суурь салбаруудаа бас шатахуун тослох материал, барилгын материалын үйлдвэрлэл гээд импортыг орлох хийгээд экспортонд чиглэсэн үйлдвэрүүдээ бариад авсан бол өдийд юу гэж ийм байдалд орох уу?
Эдийн засгийн ид өсөлтийн үед бэлнээр тараасан мөнгө 3 тэрбум доллар буюу хоёр "Чингис бонд"-той дүйцэх хэмжээний мөнгө. Саяхан УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн хууль" батлагдсанаар ил тод болсон хөрөнгө 34 их наяд буюу 17 тэрбум $. Бэлнээр тараасан хийгээд хулгай хийсэн мөнгөний дvн нь 20 тэрбум $, Улс орны маань гадаад өр -21.6 тэрбум доллар... Монголчууд бидний "Хулгай-залхуу" хоёр нь бүүр дэндлээ. "Гэнэт идэх гэдсэнд халтай - Гэнэт баяжих насанд цөвтэй" гэдэг биш билүү!!
Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар

Эх сурвалж: www.wsj.com