ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Монгол Улсын ерөнхий сайд Дорноговь аймагт ажиллаж байна

2016-03-31

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дорноговь  аймагт ажиллалаа. Тэрээр  Сайншанд сумын ёслол хүндэтгэлийн Соёмбо цогцолборт төрийн байгууллагын албан хаагч нартай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.Мөн Дорноговь аймгийн засаг дарга П.Ганхуяг аймаг орон нутгийн хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл хийлээ.Өнөөдөр 13,30 цагийн үед болсон энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ: “Дорноговь аймаг бол Монгол Улсын хөгжлийн төв болох ирээдүйтэй аймаг, ялангуяа сүүлийн жилүүдэд зам, орон сууц, тохижилт үйлчилгээ, аялал жуулчлал, төрийн үйлчилгээг чанаржуулах чиглэлээр ахиц дэвшил гаргаж ажилласан байна. Цаашдаа монголын хөгжил дэвшилд жишиг аймаг болж хөгжөөсэй гэж хүсэж байна” гэв.Тэрээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлууд болох Дорноговь аймгийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаа болон баялаг бүтээгчидтэй уулзаж, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо. Мөн Хамарын хийд орчимд бүтээн босгох аялал жуулчлалын ерөнхий төлөвлөгөө, тэнд хийгдэж буй ажлын явцтай танилцав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%