ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Дорноговь аймаг тэргүүлэгч аймгаар шалгарав

2016-03-31

Дорноговь аймаг хүнээ хөгжүүлэх, сургах, гадаад харилцаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт оруулж бусад аймгуудаа манлайлан амжилттай ажилласныг үнэлж Засгийн газраас тэргүүлэгч аймгаар шалгаруулсныг Ерөнхий сайд онцолж аймгийн удирдлагуудад Ерөнхий сайдын нэрэмжит соёрхлыг гардууллаа. Тус аймаг Япон, БНХАУ, Турк, БНСУ зэрэг орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлснээс гадна аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулсан  байна. Тухайлбал  Японы Шиүзүока мужтай найрамдалт харилцаа тогтоож эдийн засаг, боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг салбарт олон мэргэжилтэн солилцсоноос гадна Дорноговийн хүүхдүүдийг Япон руу сурагч солилцооны шугамаар явуулж байгаа нь өсвөр үеийнхнийг хөгжилтэй оронд очиж нүд тайлах, цаашдаа мэргэжлээ сонгох, мэдлэг боловсрол олох үйл хэрэгт ихээхэн чухал ажил болсон аж. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр аймгийн ИТХ-аас хөтөлбөр баталж Хамарын хийд-Энергийн төвийн орчимд аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ерөнхий төлөвлөгөө баталж, орон нутгаас хөрөнгө гарган дэд бүтцийн ажлуудыг хийж буй бөгөөд Дорноговийг зорих гадаад дотоодын  жуулчдын тоо жилд 100 мянга  гарчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%