ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Европын холбооны хүмүүнлэгийн тусламж малчдад хүрнэ

2016-04-04

Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж буюу Иргэний хамгааллын сангийн санхүүжилтээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Дорноговь аймгийн зарим сумын малчдад туслах хүмүүнлэгийн ажлыг Дорноговь аймагт зохион байгуулахаар болсон. Гуравдугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Зулбаяр, “Каритас Чех Репаблик” хүмүүнлэгийн байгууллагын Дорноговь аймгийг хариуцсан төслийн ажилтан Ж.Мандах нар Дорноговь аймгийн ИТХ-ын дарга, тус аймгийн Улаан загалмайн хорооны тэргүүн Г.Ганбаатартай уулзаж төслийн ажлын талаар мэдээлэл өгөв. Хүмүүнлэгийн байгууллагууд өвөлд хүндхэн орсон Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Сайхандулаан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн сумын 800 орчим малчин айлын амьжиргааны мэдээллийг Халамжийн байгууллагын оролцоотойгоор хүлээн авч түүнээс төсөлд хамрагдах шаардлагатай 450 айлыг сонгон авч тусламж хүргэх аж. Эхний удаа Дэлгэрэх, Алтанширээ сумын 200 айлыг сонгожээ. Төслийн ажилтны мэдээлснээр нэг хүнд ноогдох малын тоо 50 толгойгоос доош, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон иргэн, жирэмсэн, хөхүүл, 0-5 насны хүүхэдтэй айл өрхүүд хамрагдах боломжтой аж. Айл өрхүүдэд 1,5 сарын хүнсний хэрэглээний багц буюу 50 кг гурил, 30 кг будаа, хоёр кг элсэн чихэр, гурван литр ургамлын тос, нэг кг давс, нэг цайг ирэх долоо хоногоос олгох юм. Говийн малчдад зориулж хөрш Эрээн хотоос 7.5 тонн гурил, Улаанбаатар хотын зарим байгууллагуудаас тусламжаар бараа шүдэнз, бээлий, нэмнээ хивэг зэргийг ирүүлснийг малчдад хүргэхээр болжээ. Харин тусламжийн бараа таваарыг зорилтод бүлэгт хүргэх, ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж хүнсний бараа товаарыг орон нутгаас худалдан авахад анхаарч ажиллахыг Дорноговь аймгийн аймгийн ИТХ-ын дарга, Улаанзагалмайн хорооны тэргүүн Г.Ганбаатар санууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%