Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаан дөрөвдүгээр сарын 06-нд болж таван асуудал хэлэлцлээ. Жил бүрийн 4 дүгээр сарын 07-ныг “Эрх чөлөөний өдөр” болгож тэмдэглэх тухай, орон нутгийн эд хөрөнгийг түрээслүүлэх журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж шийдвэрлэв. Мөн 2016-2018 онд цэргийн дүйцүүлэх албыг хаах иргэдийн тоог баталлаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт салбар хороог аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн шинэчилж баталдаг. Тэгвэл Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны 2015 оны 06 дугаар сарын 17-ны 04 дүгээр тогтоолын дагуу гурван талт салбар хорооны нэр бүтэц өөрчлөгдөж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг даргын захирамжаар батална гэж заасны үндэслэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван талт салбар хорооны бүрэлдэхүүнийг шинэчилэн баталсан тогтоолыг хүчингүй болгов. Мөн энэ жил барилгын салбарын 90 жил болж буйтай холбогдуулж Дорноговь аймгийн барилгын салбарт ажиллаж амжилт гаргаж байгаа хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнах асуудлыг хэлэлцэв.