ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламж Алтанширээ, Дэлгэрэх сумыг зорилоо

2016-04-15

Цас зудад нэрвэгдсэн малчдад Европын Холбооны Хүмүүнлэгийн тусламжийн барааг хүргэх ажлын хэсэг өнөөдөр Сайншанд хотоос тус аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сум руу хөдөллөө. Ажлын хэсгийнхэн эхлээд Алтанширээ сумын Хаяа багийг зорьж дээрх тусламжийг хэн нэгнээр дамжуулах бус болж өгвөл хүн бүрт хүргэх зорилго тавьсан талаар ярилаа. Харин энэ өдөр Хаяа багийн өдөрлөг болж байгаа бөгөөд тусламжид хамрагдах хүмүүс багийнхаа төв дээр цугларсан байгаа аж. Дэлгэрэх, Алтанширээ сумын 200 айлын өрхүүд энэ өдрүүдэд 1,5 сарын хүнсний хэрэглээний багц буюу 50 кг гурил, 30 кг будаа, хоёр кг элсэн чихэр, гурван литр ургамлын тос, нэг кг давс, нэг цайг тусламжаар авна. Тусламжийн бараа хүргэх ажлыг Дорноговь аймгийн Улаан загалмайн хорооны дарга Д.Зулбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга А.Ганжаргал болон “Каритас Чех Репаблик” хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөл, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын албаны ажилтнууд зохион байгуулж байгаа юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%