ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Иргэний зөвлөлийн анхдугаар хуралдаан болов

2016-04-22

Цагдаагийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор аймгийн ИТХ-ын дэргэд Иргэний зөвлөлийг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр энэ оны гуравдугаар сарын 04-нд Тэргүүлэгчдийн наймдугаар хуралдаанаар байгуулсан. Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд Н.Эрдэнэбилэг, Т.Гантулга, Г.Эрдэнэчимэг, Ш.Энхбаяр, Д.Отгонбаатар, Ц.Тэгшжаргал, Ш.Батмөнх нар сонгогдсон бөгөөд гишүүд хурлаа хийж Иргэний зөвлөлийн даргаар Ш.Энхбаярыг, Нарийн бичгийн даргаар Ц.Тэгшжаргалыг томиллоо. Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгохдоо  олон нийтийн санал асуулга явуулж хамгийн их санал авсан хүмүүсийг сонгон шалгаруулах замаар ахмад, дунд, залуу үеийн болон эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг жигд багтаасан байна. Тэд цагдаа, төрийн алба, залуучуудын байгууллага зэрэгт хариуцлагатай алба хашиж байсан, одоо хашиж байгаа ажлын туршлагатай хүмүүс юм. 
Тухайлбал Ш.Батмөнх цагдаагийн байгууллагад олон жил ажилласан бол Ш.Энхбаяр төрийн байгууллагын удирдах албан хаагч, Г.Эрдэнэчимэг эдийн засгийн чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, Н.Эрдэнэбилэг малчдын төлөөлөл, Т.Гантулга залуучуудын байгууллагын төлөөлөл, Д.Отгонбаатар гэмт хэргийн гаралт өндөрт тооцогддог Замын-Үүд сумын ИТХ-ын Ажлын албаны даргын алба хашдаг бол Ц.Тэгшжаргал сүүлийн найман жилийн хугацаанд аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-ийн ажлыг хариуцан ажиллаж байна. Иргэний зөвлөлийн гишүүдтэй аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Ганбаатар уулзаж сүүлийн үеийн гэмт хэрэг зөрчил болон ГХУСАЗСЗ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар тодорхой мэдээлэл өгснөөс гадна зөвлөлийн гишүүдийг хэрхэн ажиллах болон хууль дүрмийн дагуу ажиллах талаар зөвлөмж, чиглэл өглөө. Ялангуяа аймгийн ГХУСАЗСЗ-тэй ойр хамтарч ажиллах талаар уриалав. Иргэний зөвлөл нь хуралдаанаараа 2016 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, үүнд шаардагдах төсөв боловсруулахаас ажлаа эхэлж буй. Орон тооны бус Иргэний зөвлөл нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан зүйл заалтын дагуу цагдаагийн байгууллагын төсвийн төсөл, зарцуулалт үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг сонсох, цагдаагийн албан хаагчийн сургалт, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны ололт, орчин үеийн техник технологи, мэдээллийн сүлжээг нэвтрүүлэх бодлогын хэрэгжилтэд хяналт тавих зэргээр ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%