Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг барилгын салбарын удирдах ажилтнууд, ахмад буурлууд, дунд үеийнхэн, одоо ажиллаж байгаа барилгачид, аж ахуйн нэгжүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, түүний албан хаагчид, барилгын салбараар овоглодог бүх хүмүүст дэвшүүлье. МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хамтарсан шийдвэрээр 1962 онд Дорноговь аймагт барилга угсралтын гүйцэтгэгч байгууллага “Барилга угсралтын контор”-ыг байгуулахаар шийдвэрлэсний дагуу олон залуусыг илгээлт өвөртлүүлэн илгээсэн нь барилгын салбарын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, мөнхөд дуурсагдах гавьяа байгуулсан алдрын эзэд болсон байдаг.Говь нутгийг барилгажуулах их ажлын анхны гараан дээр Хөвсгөл аймгаас 1962 онд Ч.Мятав, Т.Дуламсүрэн, Ц.Бямбаа, Д.Замбал,Т.Гэндэн, Ж.Шаравральдий, Ц.Дуламжав, Л.Содном, Б.Цэрэннямаа, Х.Лида, Б.Самсаа, Д.Даваасүрэн, С. Пүрэв, Н.Содов, Д.Лхагважав, Р.Дашзэвэг нарын залуус говь нутгаа барилгажуулахаар зориг шулуудан хахир хатуу өвлийн тэсгим хүйтэн жавар, хөр цасны зузааныг үл хайхран 1200 гаруй км аяны урт зам туулан ирж Дорноговь аймгийн Барилга угсралтын конторын тулгын чулууг тавьсныг түүх мартахгүй билээ.2011 онд аймгийн ИТХ-аас “Орон сууц” хөтөлбөрийг баталж орон нутгийнхаа барилгын компаниудыг,чадавхжуулах, барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2008 оноос хойш 2700 орчим айлын орон сууц, жилдээ 500-600 орчим айлын орон сууц тогтмол ашиглалтад ордог болсноос гадна барилгын материалын зарим үйлдвэрлэлийг Дорноговьчууд өөрсдөө эрхэлдэг болсон нь энэ салбарыг хөгжүүлэхэд оруулж байгаа томоохон хувь нэмэр юм. Ахмад үеийнхний өрхийг нь татаж, зунд, залуу үеийнхний түүчээлэн авч яваа барилгын салбар эдүгээ өргөжин хөгжиж, амжилт бүтээлээр дүүрэн гялалзаж явааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээ сум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцсэн ахмад барилгачид, настан буурлууд, гавьяат үйлстнүүд, барилгын салбарын нийт албан хаагчид, залуу үеийнхэнд гүн хүндэтгэл үзүүлж, чин сэтгэлийн талархал, ажлын өрнүүн их амжилт, эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлт, сайн сайхныг хүсэн ерөөе.
Зөвлөгөөнд амжилт хүсье.
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР
Сайншанд хот 2016.04.29