Дорноговь аймгийн ИТХ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Иргэдийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах ажил үргэлжилж байна. Өнгөрөгч жил хурлаас цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөв гаргах, хашаа барих, худагжуулах ажилд хөрөнгө гаргаж, мод бут тарьж байсан бол энэ жил мод тарихаар бэлтгэл ажлыг хангаж байна. Энэхүү ажлыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчид дэмжиж тавдугаар сарын 04-нд 95 ширхэг модны нүх ухлаа. Говь нутгаа ойжуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн амралт зугаалга, тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа энэ ажлыг дэмжиж оролцсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчиддаа талархал илэрхийлье. Мөн ноднин жил тарьж байсан улиас, хайлаас моднууд сайхан ургажээ. Мөн мод тарих энэхүү ажилд байгууллага, хамт олон, хувь хүмүүс та бүхнийг нэгдэхийг уриалж байна.