ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

Догшин хутагтын нутгийнхаа эрхэмсэг, элгэмсэг бүсгүйчүүд, алдрай бяцхан үрс та бүхэндээ “Эх үрсийн баяр"-ын халуун мэндийг өргөн дэвшүүлье. 1925 онд Женев хотноо болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалтаас энэхүү өдрийг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг. Монголын мянга, мянган ээжүүд, хүүхдүүдийн эрхэм баяр болох “Эх үрсийн баяр”-ыг дорнын говь нутгийнхан маань аймгийнхаа төв талбайд өргөн дэлгэр сайхан тэмдэглэж байна. Мөн хүүхэд багачуудын дунд спорт урлагийн тэмцээн зохиогдож үүнд хүүхдүүд идэвхтэй оролцож байна. Уудам говь нутгийнхаа эрхэмсэг, элгэмсэг бүсгүйчүүд, ээжүүд, алдрай бяцхан  хүүхдүүд та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг өргөн дэвшүүлье. 
Та бүхэн маань сайхан баярлаарай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН 
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Г.ГАНБААТАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4062
2760 / 68%
818 / 20%
240 / 6%
244 / 6%