Дорноговь аймаг, Японы Шизүока мужтай хамтын ажиллагаа тогтоогоод 5 жил болжээ. Хамтын ажиллагааны хүрээнд Шизүока мужийн Бүс нутгийн хамтын ажиллагаа хариуцсан орлогч захирал Наохиро Фуживара тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 08-нд Дорноговь аймагт зочлов. Шизүока мужийн зочдыг Дорноговь аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Угтахбаяр нар хүлээн авч уулзаж өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар санал солилцсон юм. Хамтын ажиллагааны хүрээнд ажилтан мэргэжилтний солилцоо, сурагч солилцоо, эдийн засгийн салбарын солилцоо, ойжуулах гээд олон салбарыг хамарсан ажил зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсныг талууд онцолсон юм. Мөн 2016-2017 оны хооронд БСШУЯ-ны шугамаар 20 хүүхэд, Дорноговь аймгаас 30 сурагчийг аялуулахаар салбарын яам, Дорноговь аймаг Шизүока муж хооронд гурвалсан гэрээг зурсан байна.