ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Ажлын хэсэг сумд руу гарлаа

2016-07-20

Дорноговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн анхдугаар хуралдаан долдугаар сарын 19-нд болов. Хуралдаанаар ман эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний төлбөрийн жишиг үнийг нэмэгдүүлэх саналыг хэлэлцэж Ажлын хэсэг байгуулж ажиллах тухай ИТХ-ын дарга захирамж гаргалаа.
Ажлын хэсгийн ахлагчаар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч С.Одбаяр, Нарийн бичгийн даргаар аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга А.Баяраа, гишүүдэд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Ч.Энхмэнд, Н.Бүрэнбат, Л.Цэцэгдарь, ХААГ-ын дарга Ж.Наранболд, МХГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар нар ажиллах томилогдов. Ажлын хэсгийнхэн энэ сарын 20-ноос 21-ны хооронд Дэлгэрэх, Алтанширээ, Айраг, Сайншанд сум руу хөдлөв.
Тэд малчин иргэдтэй уулзаж, санал асуулга авах, сумын хувийн мал эмнэлэг, аймгийн ХХААГ-ын болон Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцах юм. Мөн судалгааны үндсэн дээр жишиг үнийг тодорхойлж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%