ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

АНУ-ын Элчин сайд Дорноговьд зочиллоо

2016-07-28

Энэ сарын 28-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Галт Женнифер Зимдалыг хүлээн авч уулзан албан яриа өрнүүлж, санал солилцлоо. 

Уулзалтын эхэнд тэрээр ИТХ-ын даргын ажлаа хүлээн авснаас хойш анхны гадаад зочинтойгоо уулзаж байгаадаа талархаж байгаагаа илэрхийлээд Элчин сайдад аймаг орны хөгжил дэвшил бүтээн байгуулалтын ажлаас тодорхой мэдээлэл өгч АНУ-аас хэрэгжүүлсэн Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр Дорноговь аймаг Улаанбаатар хоттой босоо тэнхлэгийн авто замаар холбогдсон нь говь нутаг руу аялал жуулчлалыг татаж, орон нутгийн иргэдийн аж амьдралд ихээхэн нэмэр болж байгаа. Хүн ам ихээр төвлөрсөн Замын-Үүд суманд АНУ-ын 100 хувийн санхүүжилтээр хүүхдийн цэцэрлэг барихаар болсон нь говь нутгийн хүүхдүүдийн сурч боловсрох, тэдний ирээдүйд оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт гэдгийг дурдаж талархал илэрхийллээ. Мөн Монгол Улс БНХАУ, ОХУ гэдэг хоёр хөршөөс гадна манай улсын гурав дахь хөрш бол АНУ бөгөөд өнгөрсөн жилүүдэд хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт үр бүтээлтэй өрнөснийг онцлон тэмдэглэв. Харин Элчин сайд Галт Женнифер Зимдал хэлэхдээ Дорноговь аймагт зочилж байгаадаа сэтгэл хангалуун байна. Ноён хутагт Данзанравжаагийн музейг үзэж сонирхсон. Музейд байгаа үнэт өвийг хадгалж хамгаалахад элчин сайдын яамны зүгээс тусалж дэмжсэндээ баяртай байна. Цаашдаа Монгол орны эдийн засгийг солонгоруулах, тэр тусмаа хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна гэв. Талууд хоёр талын хамтын ажиллагаа, цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар харилцан санал солилцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%