Дорноговь аймгийн ИТХ-д Замын-Үүд болон Эрдэнэ сумын малчид, төлөөлөн удирдагч Ө.Хүрэлхүүгээс тус сумын нутагт хайрга олборлож байгаа талаарх гомдол 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ирсэн. Иргэдийн санал гомдолтой холбогдуулж аймгийн ИТХ-ын даргаар ахлуулсан Ажлын хэсэг 2016 оны 7 дугаар сарын 25-нд тухайн газарт очиж ажиллав. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх МОН 2719/0240” төслийн хүрээнд ложистикийн төвийн барилга, төмөр зам, авто замын барилга, гүүрэн гарц угсралтын ажилд шаардлагатай карьерыг БНХАУ-ын “Төмөр замын 21 дүгээр товчоо” групп олборлохоор анхан шатны ажлыг гүйцэтгэж байгаа аж. Ажлын хэсгийнхэн гүйцэтгэгч компанийн үйл ажиллагаатай танилцаж Монгол Улсын хууль дүрмийг чанд мөрдөж ажиллах талаар шаардлага, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Мөн энэ асуудлаар ирүүлсэн иргэдийн санал хүсэлтэд хариу өгөв. Энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлт, царигийн ялгаатай төмөр замтай улсын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, ашигтай өрсөлдөхүйц найдвартай холимог тээврийн хэрэгслийг хөгжүүлж тээвэр зуучийн салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөх юм байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
Аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхмэнд
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Дашням
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Цогтбаатар
Аймгийн ИТХ-ын ОНХХМХА Х.Эрдэнэбулган
Аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Д.Болормаа
Аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн У.Баярсайхан
Аймгийн МХГ-ын байгаль орчны улсын байцаагч Э.Одпүрэв
Замын-Үүд сумын ЗДТГ-ын байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Т.Уранчимэг
Эрдэнэ сумын Еншөөв багийн Засаг дарга Б.Буянбаатар
Замын-Үүд сумын иргэн Ө.Хүрэлхүү
Эрдэнэ сумын идэвхтэн байгаль хамгаалагч О.Батсүх нар ажиллав.