ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

Ерөнхий консулыг хүлээн авч уулзлаа

2016-07-29

Долдугаар сарын 29-нд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй, консулын газрын дарга Бо.Эрдэнэ нарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрээр хэлэхдээ Монгол Улсын соёл зан заншил, хөгжил дэвшлийн талаар мэдлэгтэй дипломат албаны хүн Замын-Үүд суманд консулаар ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаа болон орон нутгийн хөгжил дэвшилд ихээхэн чухал үүрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэж талархал илэрхийлэв. Гадаад харилцааны чиглэлээр ИТХ-ын даргаар өмнө нь ажиллаж байсан Г.Ганбаатар идэвхтэй ажиллаж байсан. Энэ уламжлалыг цаашид үргэлжлүүлнэ. ИТХ-аас санаачлан Сайншанд хотод эхлүүлсэн цэцэрлэгт хүрээлэнд Эрээн хотын хурлаас мод бут суулгацын дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байсанд дахин талархал илэрхийлье. Дорноговь аймагт хилийн хоёр том боомт бий. Энэ боомтоор тэгш харилцан ашигтай хамтын ажиллагаа, хөгжүүлэх талаар цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Харин Ерөнхий консул Цай Вэньруй хэлэхдээ Дорноговь аймаг бол хоёр орны найрамдалт харилцааг хөгжүүлэхэд хамгийн чухал бүс нутаг. 
Тиймээс эдийн засгийн чөлөөт бүсийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, ялангуяа Дорноговь аймгийн хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллах болно гэлээ. Талууд хоёр улсын найрамдалт харилцаа болон харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх талаар санал солилцов. Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консулын газар нь Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар, Дорнод зэрэг хилийн бүсийн таван аймгийн боомт хооронд болж байгаа иргэд хоорондын харилцааг зохицуулах, хятад иргэдийн эрх ашгийг зохицуулах зорилготой аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%