ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа... Иргэний оролцоонд суурилсан хөгжлийн төлөө хамтдаа...

БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ

2016-07-29

Гэгээн хутагтуудын нутгийнхаа хөдөлмөрч бүтээлч зон олон та бүхэндээ тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95, Дорноговь аймаг байгуулагдсаны 85, Сайншанд хот үүсэн байгуулагдсаны түүхт 55 жилийн ойн баярын мэндийг аймгийнхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийт төлөөлөгчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
2016 оны аймгийн ИТХ-ыг сонгох сонгуульд говь нутгийн ард иргэд маань Монгол Ардын Намд итгэл хүлээлгэснээр биднийг аймаг орныхоо хөгжил дэвшил, хүн зоныхоо аж амьдрал, сайн сайхны төлөө ажиллах боломжийг олгосон билээ.
Биднийг дэмжсэн Дорноговьчууддаа болон манай багийг дэмжсэн төмөр замчиддаа гүн талархал илэрхийлье.
Дорноговь аймгийн Монгол Ардын Намаас дэвшүүлсэн “Хүнээ дэмжиж хамтдаа хөгжье” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж бүс нутаг, аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэд та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно.
Мөн Нутгийн Өөрөө удирдах ёсны байгууллагыг бэхжүүлж ард иргэдээ сонсож, санал хүсэлтийг нь хүлээн авч, аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын төлөө шургуу ажиллаж зөвд зөөлөн, бурууд хатуу байж, шударга бус зүйлийн төлөө тэмцэж ажиллана.
Дорнын уудам говьд маань энэ жил байгаль дэлхий хур бороогоо харамгүй хайрлаж, ихэнх сумдад зуншлага сайхан, нар хур тэгширсэн, хүн малын зоо тэнийсэн дэлгэр сайхан зун болж байна.
Өөрсдийн шаргуу хөдөлмөр, амжилт бүтээлээрээсум орон нутгийнхаа хөгжил дэвшлийн түүхийг бичилцэж яваа говь нутгийнхандаа ажлын өндөр амжилт, эрүүл энх, хөгжилт цэцэглэлт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Дэлхийд ганцхан наадмаараа дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА САНДАГДОРЖИЙН ТҮМЭНБАЯР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%